4 сар 8, 2020   |   by Undrari

Дуулж үзээгүй дууны шүлгийн бадаг толгойд ороход

Туулж үзээгүй замын бартаан дунд түүртэх шиг

Гэнт ирсэн бодол айдас болтол намайг самууруулж

Хэний мэдэхгүй явдлын буруутан болж ялд унахад

Бодол минь буруу хөтлөөд байгааг сая нэг анзааран

Болзож үзээгүй залуугийн өврөөс сэрэх төдий холдож

Болсон болоогүй явдлын үйлдэлд хүртэл автан

Босон суун дэвхцэх өөрийгөө зэмлэн арагш сууна.

Тархи нь уу ухаан нь уу харсан үзсэнээс холдуулаад

Там нь уу диваажин нь сэрүүн зүүдний самууралд живж

Төсөөлөл минь бодит болж ганцаараа баахан яриад

Төөрч будилж яваад эргээд энэ амьдралд унахад

Даанч гунигтай хорвоо юм даа

Дахиж ирмээргүй амьдрал юм

Хатуу гэхэд хатуудчих гээд

Сайхан гэхээр хэтрүүлчихгээд

Хэлж мэдэхгүй энэ амьдрал

Хэзээ ч дуусахгүй минии гуниглал

2014.12.28

Leave Your Comment