Намайг намар байхад аав минь тэнгэр байсан…

3 сар 20, 2020   |   by Undrari

Намайг намар байхад аав минь тэнгэр байсан. Би үүл болон хөвөөд, бороо болон асгарсаар тэнгэрт ойр байх гэж хичээнэ. 

Намайг өвөл болоход аав минь нар болов. Би түүнээс холдов уу, аав  харин цаашлав уу мэдэхгүй юм. Гэхдээ түүний илч хэзээ ч миний цасыг хайлуулаагүй. Намайг эндээ тайван байгаасай гэж байгаа мэт тэр хэсэгхэн хором үзэгдээд л алга болдог байв.  

Намайг хавар болоход аав минь гал болон өөрчлөгдлөө. Би салхилаад л, харин тэр дүрэлзээд л. Хааяадаа би бууж өгч борооны дусал унагана. Гэхдээ л түүнтэй эвлэрэхэд хангалтгүй.

Намайг зун болоход аав минь…… Аав минь та намайг зун болоход газар болох болов уу? Хэсэг хором ч хамтдаа энэ хорвоод амар амгаланг цогцлоох болов уу?

Өдөр хоног өнгөрсөөр дахиад л намар ирнэ. Дараа нь өвөл болно. Тэгээд хавар. Эргээд зун. Би юу ч болсон, та хаашаа ч явсан би таны хүүхэд, та миний аав хэвээрээ л байна.  

Leave Your Comment